Чех улсад ажиллаж буй [гадаадын] иргэдэд хөдөлмөр эрхлэгчийн эрхээ эдэлж чадаж байгаа эсэхээ шалгахад нь зориулсан хэрэглэхэд амар бөгөөд практикт нийцсэн онлайн хэрэглүүрийг Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (ОУШХБ) бэлджээ.
Энгийн, интерактив маягаар хийсэн уг хэрэглүүрийг ашиглахад маш хялбар бөгөөд та зүгээр л өөрийн ажлын нөхцөл байдалтай холбоотой асуултуудад (жишээ нь: хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажлын цаг, орон сууц г.м) хариулахад л хангалттай.
Асуулгын төсгөлд хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл тань хэвийн байгаа эсэхийг илэрхийлэх тойм мэдээллийг та хүлээн авах болно. Тус хэрэглүүрт мөн эрх нь зөрчигдсөн ажилтны хандвал зохих байгууллагуудын жагсаалт, тэдэнтэй холбоо барих хаягууд байгаа.
Монгол болон бусад олон хэл дээр ашиглах боломжтой байдал нь энэхүү онлайн хэрэглүүрийн гол давуу тал юм.
👉 Та онлайн асуулгыг энд дарж нээх боломжтой.
Ажлын нөхцөл байдлаа илүү сайн ойлгож, Чехийн хөдөлмөрийн эрх зүйн талаар илүү тодорхой ойлголттой болохыг хүссэн хэн бүхэнд энэхүү хэрэглүүрийг санал болгож байна.
