Төслүүд

Манай байгууллага хэд хэдэн томоохон төслийг дэмжин ажиллаж байна.

Чех-Монголын харилцааг бэхжүүлэх үйл хэрэгт хамтран зүтгэхийг уриалж байна! Хэрэв та энэ чиглэлээр сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг бол, эсвэл төсөл хэрэгжүүлдэг бол бид тантай танилцахыг  туйлын ихээр хүсэж байна. Хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээцгээе! 

Архив

Бид Монгол соёлтой холбоотой урлал, эд өлгийн зүйлс, түүхэн баримт бичгүүдийг аюулгүй хадгалах үүднээс орчин үеийн архивыг бүтээн байгуулж байна. Мөн Монголын түүх, өв уламжлалтай холбоотой ном сонин, тогтмол хэвлэл бүхий номын сан ч бас энд багтана.

Энэхүү архив нь дээрх зүйлсийг хадгалах газар байгаад зогсохгүй боловсрол, судалгааны төвийн үүрэг гүйцэтгэнэ.

Хэрэв та өөрт байдаг Монгол соёл, ёс заншил, түүхийн холбогдолтой эд зүйлсээ хандивлах болон зарах сонирхолтой бол бидэнтэй холбогдоорой. Манай цуглуулгыг арвижуулах саналыг тань бид талархан хүлээн авах болно. 

Холбоо барих

Монгол Орон Зай

Бид энэхүү төслөөр дамжуулан нийт 300 орчим эд өлгийн зүйлсээс бүрдэх баялаг цуглуулгыг олон нийтэд толилуулж байна. Эдгээр үзмэрүүдийн дийлэнх нь Доктор Шима гуайн Азийн бяцхан музейд харъяалагддаг.

Үзэсгэлэнд үндэсний хувцас, эд хэрэгсэл, шашны эд зүйлс, гэрийн тавилга зэрэг олон төрлийн эд зүйлс бий. Үзэгч та бүхэн Монголын нүүдэлчдийн өдөр тутамдаа эдлэж хэрэглэдэг эдгээр зүйлсээр дамжуулан тэдний түүх, энгийн амьдралын хэв маягтай танилцах боломжтой. 

Соёлын өвийг дижиталжуулах замаар илүү өргөн хүрээний үзэгчдэд толилуулахад энэхүү музейн зорилго оршино.

Төслийн вебсайтаар зочлох

Виртуал гэр

Монгол гэрийн виртуал аялал таныг нүүдэлчдийн амьдралын уламжлалт хэв маягийн гол цөмд аваачина. Гаднаас нь харахад дугуй хэлбэртэй, яс мод, эсгий бүрээс бүхий энэхүү сууцыг Монголын тал нутгийн хатуу ширүүн нөхцөлд тэсвэртэй байхаар зохион бүтээжээ.

Өнгөлөг, чамин хээ хуараар чимэглэгдсэн хаалга үүднээсээ авхуулаад л “Монгол соёл нь бэлгэдэл, уран хийцээр ямар баялаг юм бэ?” гэсэн анхны сэтгэгдлийг Монгол гэр танд төрүүлэх нь дамжиггүй.

Дотор нь орвол голдоо тулгатай, тойроод энгийн атлаа хэрэгцээнд бүрэн нийцсэн тавилгуудтай тохилог орчин угтан авна. 

Энэхүү виртуал аялал нь эд зүйлс болгоны түүх болон тэдгээрийн нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дахь хэрэглээтэй нэг бүрчлэн танилцах боломжийг танд олгоно.

Жинхэнэ уламжлалт ахуйг орчин үеийн технологитой хослуулсан энэ аялал виртуал аялагч таныг Монголын тал нутгийн амьдралд нэг алхам ойртуулах болно.

Төслийн вебсайтаар зочлох
Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from - Youtube
Vimeo
Consent to display content from - Vimeo
Google Maps
Consent to display content from - Google
Spotify
Consent to display content from - Spotify
Sound Cloud
Consent to display content from - Sound