Тухайлбал Чех мэргэжилтнүүд Эрдэнэт дэх зэс, молибдены ордыг илрүүлж, автобус болон шар айраг үйлдвэрлэх технологийг нийлүүлж, Чех улсад дээд боловсрол эзэмшсэн мянга мянган монголчуудын боловсролд хувь нэмэр оруулсан байдаг. Мөн зайлшгүй дурдах ёстой бас нэгэн төсөл бол Прагийн амьтны хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Тахийг эх нутагт нь эргүүлэн авчрах” төсөл юм. Өдгөө Чех улс нь Монголын эрдэм шинжилгээ болон бизнесийн салбарт төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн дэмжлэгээрээ чухал түншийн байр суурийг эзэлсэн хэвээр байна. Ийнхүү хоёр улс харилцан хүндэтгэл, нөхөрсөг харилцаагаараа бат бөх холбоотой байдаг билээ.
БНСЧУ (Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс) БНМАУ (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-тай албан ёсны дипломат харилцаа тогтоов.
Чехословакаас Монголд ажиллах анхны элчин сайдыг томилов.
Ажиллах хүчний солилцоо бүхий эдийн засгийн салбар дахь эрчимтэй хамтын ажиллагаа.
Чех геологичид Эрдэнэтэд зэс, молибдены томоохон ордыг нээж, Монголын уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэв.
Геологийн хайгуул, ашигт малтмалын олборлоход чиглэсэн “Монгол-Чехословак Металл” хамтарсан үйлдвэрийг байгуулав.
Хоёр улсын иргэдэд харилцан ажиллах боломж олгох тухай Чех, Монголын засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэв.
Хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагааг дэмжих зорилгоор Чех, Монгол хоёр улсын засгийн газрууд эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Чехийн мэрэгжлийн хүрээлэнгүүдийн дэмжлэгтэйгээр Монголын зэрлэг онгон байгальд тахийг дахин нутагшуулах зорилготой “Тахийг эх нутагт нь эргүүлэн авчрах” санаачлагыг гаргав.
Чехийн FINEP Holding хөгжлийн групп Эрдэнэт хотод Евро Эко Төгөл орон сууцны цогцолборынхоо эхний шатны барилгын ажлыг гүйцэтгэв.
Монгол Улсын Өргөмжит консулын газрыг Чех улсад нээв.
Чех, Монгол хоёр улсын хооронд иргэний болон ачаа тээврийн агаарын замын холболтыг нээв.
Чехийн Тусламж (Czech Aid) агентлаг, Менделийн Их Сургуультай хамтран экологийн боловсролын бүсийг нээж, Монголын ой судлалд хувь нэмэр оруулав.
+420 224 314 827
Д.Гансүх
Монгол улсаас БНЧУлсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Ing. Pavel Rejchrt
Өргөмжит консул
+11 321886/15
Jan Vytopil
БНЧУлсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Тогтмол мэдээ мэдээллийг шууд таны и-мэйл хаягт илгээнэ
Та манай мэдээллийн товхимолд амжилттай захиаллаа.