Хил хязгаарыг давсан замнал

Бид Чех, Монгол хоёр улсын хооронд нийгмийн бүхий л салбарт бат бөх түншлэлийг бий болгож, хөгжүүлдэг.

Бид бол Чех-Монголын Нөхөрлөл, Хамтын Ажиллагааны Нийгэмлэг.

Нэгдсэн ойлголт, мэдлэг боловсрол, хамтарсан төслийн дэмжлэгтэйгээр нөхөрсөг харилцааг бэхжүүлэхийн сацуу өсөн хөгжих, шинэ санаачлага хэрэгжүүлэх боломжуудыг нээж чадна гэж бид итгэдэг.

Бидний тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Чех-Монголын харилцаа

(Орчин цагийн) Чех-Монголын харилцаа нь 1950 онд тухайн үеийн БНСЧУ (Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс) БНМАУ (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-тай албан ёсны дипломат харилцаа тогтоосон үеэс эхлэлтэй.

Илүү ихийг мэдмээр байна

Манай төслүүд

Манай байгууллага хэд хэдэн чухал санаачлагыг дэмжин ажиллаж байна. 

Бид Монгол соёлтой холбоотой урлал, эд өлгийн зүйлс, түүхэн баримт бичгүүдийг аюулгүй хадгалах үүднээс орчин үеийн архивыг бүтээн байгуулж байна. Мөн Монголын түүх, өв уламжлалтай холбоотой ном сонин, тогтмол хэвлэл бүхий номын сан ч бас энд багтана.

Цааш унших

Гол төлөв Доктор Шима гуайн Азийн бяцхан музейд харъяалагдах, нийт 300 орчим эд өлгийн зүйлсээс бүрдэх баялаг цуглуулгыг бид энэхүү төслөөр дамжуулан олон нийтэд толилуулж байгаа билээ. Тус үзэсгэлэнд үндэсний хувцас, эд хэрэглэл, шашны эд зүйлс, гэрийн тавилга зэрэг олон зүйлс багтсан.

Цахим хуудас

Монгол гэрийн виртуал аялал таныг уламжлалт нүүдэлчин амьдралын гол цөмд аваачина. Гаднаас нь харахад дугуй хэлбэртэй, яс мод, эсгий бүрээс бүхий энэхүү сууцыг Монголын тал нутгийн хатуу ширүүн нөхцөлд тэсвэртэй байхаар зохион бүтээжээ.

Цахим хуудас
Төслүүдийн талаар дэлгэрэнгүй

Шинэ мэдээ

Сүүлийн үеийн мэдээг эндээс сонирхоорой. Мөн та биднийг LinkedIn дээр дагаснаар өөр олон сонирхолтой мэдээллийг тогтмол авах боломжтой. 

Бүх мэдээ
Биднийг дагаарай!
Мэдээллийн товхимолд (newsletter) бүртгүүлээрэй

Та манай үйл ажиллагааг сонирхож байна уу?

Манай төслүүд дээр хамтран ажиллахыг урьж байна. Чех-Монголын Нөхөрлөл, Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь ивээн тэтгэх, сайн дурын ажил хийх, хамтрагч болох сонирхолтой хүн бүрийг хүлээн авахад бэлэн байна. Хамтран ажиллах, эсвэл дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Холбоо барих
Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from - Youtube
Vimeo
Consent to display content from - Vimeo
Google Maps
Consent to display content from - Google
Spotify
Consent to display content from - Spotify
Sound Cloud
Consent to display content from - Sound