Чех-Монголын харилцаа

Энэ бүхэн эхэлсэн түүх

(Орчин цагийн) Чех-Монголын харилцаа нь 1950 онд тухайн үеийн БНСЧУ (Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс) БНМАУ (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-тай албан ёсны дипломат харилцаа тогтоосон үеэс эхлэлтэй.
Чехословак улс нь Монгол улсад дипломат төлөөлөгчийн газраа нээсэн дөрөв дэх улс байсан бөгөөд аж үйлдвэр, эрүүл мэнд болон дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан түүхтэй. 

Тухайлбал Чех мэргэжилтнүүд Эрдэнэт дэх зэс, молибдены ордыг илрүүлж, автобус болон шар айраг үйлдвэрлэх технологийг нийлүүлж, Чех улсад дээд боловсрол эзэмшсэн мянга мянган монголчуудын боловсролд хувь нэмэр оруулсан байдаг. Мөн зайлшгүй дурдах ёстой бас нэгэн төсөл бол Прагийн амьтны хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Тахийг эх нутагт нь эргүүлэн авчрах” төсөл юм. Өдгөө Чех улс нь Монголын эрдэм шинжилгээ болон бизнесийн салбарт төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн дэмжлэгээрээ чухал түншийн байр суурийг эзэлсэн хэвээр байна. Ийнхүү хоёр улс харилцан хүндэтгэл, нөхөрсөг харилцаагаараа бат бөх холбоотой байдаг билээ. 

Хамтдаа бүтээсэн түүхэн замнал

1950 оны 4-р сарын 25

БНСЧУ (Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс) БНМАУ (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-тай албан ёсны дипломат харилцаа тогтоов.

1953 он

Чехословакаас Монголд ажиллах анхны элчин сайдыг томилов.

1960-аад он

Ажиллах хүчний солилцоо бүхий эдийн засгийн салбар дахь эрчимтэй хамтын ажиллагаа.

1970-аад он

Чех геологичид Эрдэнэтэд зэс, молибдены томоохон ордыг нээж, Монголын уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэв.

1980 он

Геологийн хайгуул, ашигт малтмалын олборлоход чиглэсэн “Монгол-Чехословак Металл” хамтарсан үйлдвэрийг байгуулав.

1999 он

Хоёр улсын иргэдэд харилцан ажиллах боломж олгох тухай Чех, Монголын засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэв.

2005 он

Хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагааг дэмжих зорилгоор Чех, Монгол хоёр улсын засгийн газрууд эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

2011 он

Чехийн мэрэгжлийн хүрээлэнгүүдийн дэмжлэгтэйгээр Монголын зэрлэг онгон байгальд тахийг дахин нутагшуулах зорилготой “Тахийг эх нутагт нь эргүүлэн авчрах” санаачлагыг гаргав.

2017 он

Чехийн FINEP Holding хөгжлийн групп Эрдэнэт хотод Евро Эко Төгөл орон сууцны цогцолборынхоо эхний шатны барилгын ажлыг гүйцэтгэв.

2022 он

Монгол Улсын Өргөмжит консулын газрыг Чех улсад нээв.

2024 он

Чех, Монгол хоёр улсын хооронд иргэний болон ачаа тээврийн агаарын замын холболтыг нээв.

2024 он

Чехийн Тусламж (Czech Aid) агентлаг, Менделийн Их Сургуультай хамтран экологийн боловсролын бүсийг нээж, Монголын ой судлалд хувь нэмэр оруулав. 

Чех улс дахь монголчууд

2025 оны байдлаар Чех улсад 15000 гаруй монголчууд амьдарч байна. Энэ нь Европын Холбоон дахь хамгийн том монголчуудын бүлэгт тооцогддог бол дэлхийн хэмжээнд Солонгос, АНУлсын араас гуравдугаарт ордог. Өнөө цагийн Чех дэх монголчуудын ихэнх нь социализмын үед Чехэд ирсэн монголчуудтай ямар ч холбогдолгүй буюу ихэвчлэн ардчилсан хувьсгалаас хойш шинээр ирсэн хүмүүс байдаг. Чех дэх Вьетнам, Монгол, Филиппинээс ирсэн оюутнуудын тоо  нэмэгдсээр байгаагийн сацуу гадны орнуудаас ажиллах хүч шилжин суурьшуулах зохистой бодлогын ачаар тус улс дахь азиудын нөлөө улам бүр чухал болж байна.

Дипломат төлөөлөгчийн газар

+420 224 314 827

Д.Гансүх
Монгол улсаас БНЧУлсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Вэбсайт

Ing. Pavel Rejchrt
Өргөмжит консул

+11 321886/15

Jan Vytopil
БНЧУлсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Вэбсайт
Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from - Youtube
Vimeo
Consent to display content from - Vimeo
Google Maps
Consent to display content from - Google
Spotify
Consent to display content from - Spotify
Sound Cloud
Consent to display content from - Sound