Бидний тухай

Алсын хараа

Чех, Монгол хоёр улсын хооронд нийгмийн бүхий л салбарт бат бөх түншлэлийг бий болгон хөгжүүлэх нь бидний зорилго. Соёл, худалдаа, боловсрол, спорт, байгаль орчны хамгаалал гээд аль ч салбарт хоёр талд ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө бид хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид харилцан ойлголцол, боловсрол, хамтарсан төслийн дэмжлэгтэйгээр нөхөрсөг харилцааг бэхжүүлэхийн сацуу өсөн хөгжих, шинэ санаачлага хэрэгжүүлэх боломжуудыг нээж чадна гэдэгт итгэдэг. 

Тийм ч учраас бид салбар салбарын мэдлэг, туршлагатай хүмүүсийг илүү өргөн хүрээнд олон нийттэй холбох үүднээс уран бүтээлийн үзэсгэлэн, соёлын арга хэмжээ, шинжлэх ухааны хурал, бизнесийн чуулга зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.

Төслүүдтэй танилцах
Үндсэн чиглэлүүд

Бид шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, боловсрол, барилга, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг урт хугацаандаа үр ашигтай салбаруудад илүү анхаарч ажилладаг. Мөн спорт, аялал жуулчлал, байгал хамгааллын салбарыг дээрх салбаруудтай эн зэрэгцэхүйц хэмжээнд чухалчлан авч үздэг. Мөн бид харилцан ойлголцол, хамтын хөгжлийг дэмжих үүднээс хувь хүн, албан байгууллага, нийгмийн бүлгүүдтэй иргэний нийгэм, бизнес, академикийн түвшинд хамтран ажиллаж байна. 

Бидний зарчим

Түншлэл, уламжлалыг хүндэтгэх, шинэ сорилтуудад нээлттэй байх гэсэн зарчмууд дээр тулгуурлан бид алсын хараагаа тодорхойлсон. Түүхэн замнал ба  ирээдүйнхээ гүүр нь болж, хоёр талын соёлын хамгийн сайн сайхныг холбох арга замыг бид эрэлхийлдэг. 

Үүсгэн байгуулагч

Чех-Монголын Нөхөрлөл, Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь 2024 оны намар албан ёсоор байгуулагдсан. Энэ нь манай байгууллагын үүсгэн байгуулагч Өргөмжит Консул Павэл Рэйхртийн олон жилийн хүчин чармайлтын үр дүн юм.

Биднийг дэмжээрэй!

Хэрэв та ямар нэг хэмжээгээр хандив өргөхийг хүсвэл бид ихэд талархан хүлээн авна. Та энэхүү QR кодыг ашиглаад хялбархан хандив өргөх боломжтой. Банкны аппликейшнаасаа кодыг уншуулаад, хандивын дүнгээ оруулахад л хангалттай. Баярлалаа.

Удирдлагын баг

Эдгээр хүмүүс манай байгууллагыг удирдан залж байна:

Павэл Рэйхрт

Үүсгэн байгуулагч

Чех-Монголын харилцааг хөгжүүлэхэд олон жилийг зориулсан, тус байгууллагын үүсгэн байгуулагч.

Йиржий Шийма

Итгэмжит төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүн

Чех-Монголын харилцааг хөгжүүлэх, Монгол соёлыг Чех улсад сурталчлан таниулах үйлсэд олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм.

Франтишэк Францырэк

Захирал

Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, стратегийн төслүүдийн хэрэгжилтийг  хариуцан ажилладаг.

Яана Ухэр

Төслийн менежер

Төслийн зохион байгуулалт, хэрэгжилтийг хариуцан ажилладаг.

Итгэмжит төлөөлөгчдийн зөвлөл

Итгэмжит төлөөлөгдийн зөвлөл нь олон улсын хамтын ажиллагаа, соёл, төсөл хөгжүүлэлтийн чиглэлд арвин туршлагатай мэргэжилтнүүдээс бүрддэг. Тус байгууллагын үйл ажиллагааны чиг хандлагыг хянах, Чех-Монгол хоёр улсын холбоо харилцааг бэхжүүлэх алсын харааг дэмжихэд тэдний зорилго оршино.

Мирослав Швэйда

Итгэмжит төлөөлөгчдийн зөвлөлийн тэргүүн 

Павэл Рэйхрт

Итгэмжит төлөөлөгчдийн зөвлөлийн дэд тэргүүн 

Бираагийн Пагва

Итгэмжит төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүн

Йиржий Шийма

Итгэмжит төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүн

Манай түншүүд

Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from - Youtube
Vimeo
Consent to display content from - Vimeo
Google Maps
Consent to display content from - Google
Spotify
Consent to display content from - Spotify
Sound Cloud
Consent to display content from - Sound