Уламжлалт Монгол Гар Урлал ба Соёлын Өв
Бидний бүтээлүүд нь уламжлалт Монгол урлаг, гар урлал, өвөг дээдсээс үе дамжин уламжлагдан ирсэн соёлын үнэт өвийг хэв загвар, утга бэлгэдлийг нь алдагдуулахгүйгээр хадгалан үлдээж, Монголын өв соёлын баялагийг олон орны хүмүүст таниулан хүргэх эрхэм зорилгыг агуулдаг.
Бид уламжлалт Монгол үндэсний хувцас болох дээл, хантааз, зүү ороох уламжлалт аргаар урласан даалин, арьсан материал дээр гараар оёсон эрэгтэй, эмэгтэй хүний бүс, даалин цүнх зэрэг олон төрлийн бүтээлийг уламжлалт гар урлалын арга техникийг ашиглан урлан бүтээдэг.
Мөн Монголын соёл, ахуй, утга бэлгэдлийг илэрхийлсэн хээ угалз бүхий эсгий ширмэл ширдэг, эмэгтэйчүүдийн толгойн гоёл, ээмэг болон үндэсний хэв маягийг шингээсэн олон төрлийн гар урлалын бүтээлүүдийг сэтгэл зүрхээ зориулан бүтээж байна.
Бидний зорилго бол Монголын соёлын өвийг хадгалан хамгаалж, бүтээл бүрдээ үндэсний гоо үзэсгэлэн, уламжлал, утга учрыг шингээн, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхээс гадна дэлхийн олон орны хүмүүст Монгол өв соёлын үнэ цэнийг таниулан хүргэхэд оршдог.
✨ Гарын ур, зүрх сэтгэл, итгэл шингэсэн бүтээл бүхэн уламжлал болон таны гарт хүрнэ. ✨
Зохиогч: Гүнчин Ичинхорлоо
🇲🇳 Монголын уламжлалт урлаг, гар урлал
https://www.facebook.com/share/1DzXUY1iVT/