Мэдээ

Гепатит D: Хүмүүс төдийлөн сайн мэддэггүй ч Монголд ноцтой асуудал болоод буй өвчин.

Саяхан Чех дэх монголчуудын нэгэн төлөөлөлтэй уулзаж ярилцаж байхдаа шар өвчин нь Монголд харьцангуй түгээмэл тохиолддог өвчин болохыг олж мэдээд ихэд гайхлаа. Энэ нь миний анхаарлыг ихэд татсан тул би энэ сэдвийг илүү сонирхох болсноо нуух юун.

ДЭМБ-аас Монгол улсыг гепатит вирусийн өвчлөл ихтэй орнуудын тоонд оруулаад удаж байгааг судалгааныхаа явцад олж мэдэв. Тэр дундаа хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй дельта гепатит буюу гепатит D вирусийн өвчлөл нь Монголын эрүүл мэндийн салбарын томоохон асуудал ажээ. Энэ өвчин нь дангаараа оршин тогнох боломжгүй гэдгээрээ онцлог. Тодруулбал гепатит D вирус нь зөвхөн гепатит B вирус байгаа тохиолдолд л амьдарч чаддаг.

Харин B, D вирусийн хавсарсан өвчлөл нь дан В вирусийн өвчлөлөөс хамаагүй илүү аюултай. Учир нь энэ нэгдэл нь элэгний цирроз буюу хатуурал, элэгний дутагдал, элэгний хорт хавдар үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлж, хурдасгадаг. Тийм ч учраас Монгол улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог нь тохиолдлын хэрэг биш юм.

Мэргэжилтнүүдийн судалгаагаар элэгний архаг В вирусээр өвчилсөн монголчуудын дунд элэгний Dвирүсийн өвчлөл нэн өндөр буюу 60 хувьтай байгаа нь тогтоогджээ. Энэ хавсрал нь тус улсад элэгний ноцтой өвчлөл ихсэх гол шалтгаануудын нэг болж байгаа юм. Аз болоход Монгол улс 1990-ээд оны эхэн үеэс гепатит D-гийн эсрэг вакцинжуулалтыг аажмаар нэвтрүүлсэн нь тус өвчнөөс урьдчилан сэргийлэх томоохон арга хэмжээ болж чаджээ. Энэүү вакцинжуулалт нь үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд шинээр мэндэлсэн нярай бүр төрөөд удаагүй байхдаа эхний тунгаа хийлгэдэг байна. Хэдий тийм боловч хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, ялангуяа ахмад настнууд элэгний шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Элэгний өвчин нь ямар нэг мэдэгдэхүйц шинж тэмдэг илрэхгүйгээр хэдэн сар, бүр хэдэн жил болох ч тохиодол байдгаараа нэн эрсдэлтэй өвчинд тооцогддог. Тухайн хүнд ямар ч зовиур мэдрэгдэхгүй, эрүүл саруул мэт явж байтал элгэнд нь эдгэшгүй өөрчлөлтүүд алгуурхнаар явагдаж байх тохиолдол бий. Нэгэнт хүндэрчихсэн үед эмчилгээ нь илүү төвөгтэй болдог.

Гэхдээ Чех дэх монголчуудад дуулгах сайн мэдээ байна аа. Гепатит В вирусийн эсрэг вакцинжуулалт, гепатитын мэргэжлийн оношлогоо, эмчилгээ аль аль нь Чех улсад бий. Түүнчлэн өвчтөнүүдэд туслах хөтөлбөрүүд болон тэдэнд дэмжлэг үзүүлэх тусгай байгууллагууд байдаг. Хэрэв та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Мөн шинжилгээнд хамрагдахыг хүсвэл Info@czechmongol.cz хаяг руу и-мэйл бичээрэй.  

Бид Чех-Монголын нөхөрлөл, хамтын ажиллагааны нийгэмлэгийн хувьд эрүүл мэндийн боловсрол нь Бүгд Найрамдах Чех улсад суугаа монголчуудыг дэмжих ажлын чухал хэсэг гэж үздэг. 

Чех улсад ажиллаж амьдардаг MUDr. Б.Хэрлэн эмч нь MonStep – мэдлэг түгээх байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд Чех дэх монголчуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгааг эртнээс анзаарч иржээ. Тийм ч учраас тэрээр MonStep-ийнхээ үйл ажиллагааны хүрээнд Прага дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамтай хамтран энэ намар элэгний В, С, D вирусийн холбогдолтой практик сургалтыг зохион байгууллахаар төлөвлөж байна. Тус арга хэмжээнд нь мөн тухайн салбарын тусгай мэргэжилтнүүд оролцох юм. 

Сургалтын талаар нэмэлт мэдээллийг бид тухай бүрт нь та бүхэнд мэдээллэх болно. 

Нээлттэй хэлэлцүүлэг, чанартай мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь олон хүний ​​эрүүл мэндийг хамгаалахад тустай гэдэгт бид итгэдэг.

Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from - Youtube
Vimeo
Consent to display content from - Vimeo
Google Maps
Consent to display content from - Google
Spotify
Consent to display content from - Spotify
Sound Cloud
Consent to display content from - Sound