Манай мэдээллийн товхимлын дараагийн дугаар гарлаа. Шинэ нэр, шинэ өнгө төрх, шинэ мэдээллүүдтэйгээр хүрч байна.
Манай мэдээллийн товхимлын дараагийн дугаар гарлаа. Шинэ нэр, шинэ өнгө төрх, шинэ мэдээллүүдтэйгээр хүрч байна.
Хөгжүүлэгч Батбаярын “Бажи” Нямбаярын бүтээсэн Bichig.mn төсөл нь монгол хэлийг дижитал орчинд хялбар бичих боломжийг олгодог бөгөөд хэрэглэгчид төвөгтэй гарын байрлал сурах шаардлагагүй юм. Энэхүү систем нь латин үсгээр бичсэн текстийг автоматаар зөв монгол кирилл рүү хөрвүүлж, зөв бичгийн алдааг засахын зэрэгцээ бичиж буй текстыг тасралтгүй хадгалдаг тул мэдээлэл алдагдахгүй.
Хэзээ: 2026 оны 6-р сарын 13-ны өдөр, 15:00–18:00 цагт
Хаана: Embassy of the Czech Republic in Ulaanbaatar
Манай мэдээллийн товхимлын хоёр дахь дугаарыг хүргэж байна. Энэ удаад та Монгол оюутнуудтай хийсэн ярилцлагыг уншиж, Чех улсад амьдарч буй монгол уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн фото сурвалжилгыг үзэхээс гадна олон сонирхолтой мэдээлэлтэй танилцах боломжтой.
Хоёрдугаар сарын дунд үед Чех улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж буй Монгол уран бүтээлчдийн ээлжит үзэсгэлэнг дэлгэн байрлууллаа. Энэ удаад зочид Монголын уран бүтээлчдийн орчин үеийн бүтээлийн олон талт өнгө төрхийг харуулсан дүрслэх урлаг болон гар урлалын баялаг цуглуулгыг үзэх боломжтой.
Монгол орныг сонирхогчид болон Чех улсад амьдарч буй монгол иргэдэд зориулагдсан манай мэдээллийн товхимолын хамгийн анхны дугаарыг та бүхэнд танилцуулж байгаадаа бид маш их баяртай байна.
Бид вирусын В (HBV) болон D (HDV) төрлийн гепатитын аюулгүй, хүртээмжтэй шинжилгээнд хамрагдах чухал боломжийн талаар анхааруулмаар байна. Монгол Улс эдгээр өвчний тархалт өндөртэй, гиперэндемик бүс нутагт тооцогддог тул урьдчилан сэргийлэлт, эрт үеийн шинжилгээ болон шаардлагатай тохиолдолд эмчилгээ нь маш чухал юм.
Та бизнес эрхлэгч үү, таны ажил үйл ажиллагаа Монгол Улстай холбоотой юу?
Та үсчин, дасгалжуулагч, ноолууран цамц борлуулдаг, монгол бараа бүтээгдэхүүн импортолдог, эсвэл монгол үндэсний хоолны ресторан ажиллуулдаг эсэх нь огт хамаагүй.
Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (ОУШХБ)-аас хэрэгжүүлж буй “Сайн дураар нутаг буцах, нутагтаа эргэн дасан зохицох” хөтөлбөр 2026 оны 4-р сард дуусгавар болохыг мэдэгдэж байна.
Чех улсад ажиллаж буй [гадаадын] иргэдэд хөдөлмөр эрхлэгчийн эрхээ эдэлж чадаж байгаа эсэхээ шалгахад нь зориулсан хэрэглэхэд амар бөгөөд практикт нийцсэн онлайн хэрэглүүрийг Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (ОУШХБ) бэлджээ.