Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (ОУШХБ)-аас хэрэгжүүлж буй “Сайн дураар нутаг буцах, нутагтаа эргэн дасан зохицох” хөтөлбөр 2026 оны 4-р сард дуусгавар болохыг мэдэгдэж байна.
Тодруулбал,
🔹 Сайн дураар нутаг буцах, эргэн дасан зохицоход дэмжлэг үзүүлэх эцсийн хугацаа 2026 оны 3-р сарын 15.
🔹 Харин нутагтаа эргэн дасан зохицох дэмжлэггүйгээр сайн дураар нутаг буцах хүсэлтийг Прага хотын ОУШХБ-ын салбараар дамжуулан 2026 оны 4-р сарын 15-ныг хүртэл хүлээн авна.
Хэрэв та дээрх дэмжлэгийг авах сонирхолтой бол ОУШХБ-тай нэн даруй холбогдож, өөрийн нөхцөл байдлыг баталгаажуулаарай.
Дэлгэрэнгүй мэдээлэл бүхий гарын авлагыг эндээс татаж авах боломжтой.
