Чех улсад амьдарч буй монголчууд та бүхнийг манай төсөлд оролцохыг урьж байна! Бид энэхүү төслөөрөө монголчууд энд хэрхэн аж төрж байгааг харуулахыг зорьж байна.
Төслийн үр дүнд олон богино түүхээс бүрдэх видео бүтээл төрөх юм. Монголын янз бүрийн нутгаас гаралтай, Чехийн өөр өөр газар амьдарч буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс, ажил эрхэлж буй болон суралцаж буй хүмүүс, ээжүүд, охидын түүхийг багтаахыг хүсэж байна. Та чех эсвэл монгол хэлээр ярьж болно.
Та бүхний гар утсаараа бичсэн богино бичлэгүүдийг эвлүүлэн, амьдралын тань олон өнгө төрх, түүхийг харуулсан богино хэмжээний кино бүтээнэ.
Бүү эргэлзээрэй! info@czechmongol.cz хаягаар бидэнтэй холбогдож, аль болох эрт бүртгүүлээрэй.
Кино бүтээхэд оролцсон та бүхнийг бид хамтдаа киногоо үзэх арга хэмжээнд урьж, талархлын бяцхан бэлэг гардуулах болно.
